Миг даатгал компани 25 жилийнхээ ойг тохиолдуулан Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод аймагт ЭРСДЭЛИЙН ФОРУМ 2022 арга хэмжээг амжилттай зохион байгуулан ажиллаа.
Энэхүү форумын зорилго нь иргэд болон аж ахуй нэгжүүдэд эрсдэлийг таних, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг таниулах үндсэн зорилгын доор энэхүү арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд нийт төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагуудын төлөөл болох 200 гаруй зочид төлөөлөгчид хамрагдсан.
Энэхүү форумын хүрээнд:
Эрсдэлийн ямар ч хүн урьдчилан таамаглах боломжгүй байдаг тэр дундаа байгалийн эрсдэл нь урьдчилан таамаглах, сэргийлэх боломжгүй эрсдэлүүдийн нэг тиймээс Миг даатгал компани Дорнод аймгын хэмжээнд зориулан 25 САЯ төгрөг бүхий байгалийн эрсдэлээс үүсэх хохирлыг даван туулахад туслах даатгалын сертификатыг аймгийн засаг даргад гардууллаа.
ХАМТРАН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУД
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Тээврийн Цагдаагийн Алба
Дорнод аймаг
#ЧухалБүхнээ #ЧухалБүхнээХуваалц #25жил #25anniversary
#MIGdaatgal #MIGдаатгал #Даатгал #MigCares25 #MigCares