МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ

ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ


“МИГ Даатгал” ХХК-ийн үүсгэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой, Монгол улсад даатгалын салбар үүсэж хөгжсөний 88 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бид нийгмийн хариуцлагын хүрээнд нийтэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийн санаачлан зохион байгуулж байна.

Энэ жилийн онцлох ажил болох “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” хөтөлбөр нь ирээдүй болсон хүүхэд багачуудад эрсдэлийн тухай ойлголт өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таньж мэдэх, хамгаалах зорилготой юм. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газар, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт үнэлгээний газар, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо ТББ болон дэмжин ажиллагч Голомт банк, Төрийн банкнуудтай хамтран зохион байгуулж байна. Бид “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт хичээлийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улс орон даяар буюу 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 4000 гаруй хүүхдүүдийн дунд амжилттай зохион байгуулан ажиллалаа.

Улаанбаатар хотын 9 дүүргийн хувьд өнгөрсөн 25-ны өдрийн нийслэлийн засаг даргын шийдвэрийн дагуу цахим сургалтад шилжсэн тул нөхөж орох талаар хамтран ажиллаж байна.

  • Тус хичээлийн хүрээнд “ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙ” зохион бичлэгийн уралдааныг улс, орон даяар зарлаж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан хүүхдүүд маань өөрсдийн сурсан мэдсэн зүйлсээ бататгаж, өөрийн үзэл бодлоо бидэнд хуваалцах боломжтой юм.

#ЧухалБүхнээ #ЧухалБүхнээХуваалц #25жил #25anniversary #ErsdelguiIreedui #ЭрсдэлгүйИрээдүй

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ