МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР

ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР


ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

JAMA Network анагаах ухааны сэтгүүлд алхалт тоолдог төхөөрөмж байнга зүүдэг хүмүүс дунд хийгдсэн нэгэн судалгаа нийтлэгдсэн байна. Уг судалгаа нь 2006 оноос хойш нийт 11 жилийн турш хийгдсэн бөгөөд нийт 2,110 дундаж насны хүнийг хамруулсан юм. Уг судалгааны хүрээнд өдөрт 7,000 алхалт тогтмол хийдэг хүний зуурдаар нас барах магадлал 50-70% буурсан болох нь тогтоогджээ.


Судалгааны ахлагч Аманда Палуч "Өдөрт 7000 алхалт хийх нь одоогоор ийм хэмжээнд алхаж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд гайхалтай зорилго байх болно" гэж хэлжээ.


Гэхдээ энэ нь танд их алхахыг хүсэх шаардлага байхгүй гэж хэлж байгаа үг биш юм. Их алхах тусам их калори шатаана. Хэрвээ таны зорилго жингээ хасах бол их алхах нь илүү үр дүнтэй байх болно. Харин хүний сэтгэхүйд нөлөөлөх үр дагаврын хувьд, маш олон судалгааны дагуу алхах нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж тархийг залуу сэргэг байхад тусалдаг болох нь батлагдсан байдаг. Мөн алхах нь үзэсгэлэнтэй хорвоо ертөнцтэй танилцаж эрэл хайгуул хийх гайхалтай боломж билээ.

Хувийн эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, өвчний оношийг эрт тодорхойлж, үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжийг ТҮШИГ эрүү мэндийн даатгалын бүтээгдэхүүн олгодог тул бусад бүтээгдэхүүнээс ялгарах ач холбогдолтой. Энэхүү даатгал нь байгууллагын хамт олон болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд хамрагдах боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://issuu.com/miginsurtech/docs/zaswars_copy

#MIGinsurance #MIGдаатгал #NationalWalkingDay
#ЧухалБүхнээ #ЧухалБүхнээХуваалц #алхалт

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ