МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

АЧАА БАРАА БҮР 100% БҮРЭН ДААТГАГДЛАА

АЧАА БАРАА БҮР 100% БҮРЭН ДААТГАГДЛАА


Төв азийн зам байгууллагын тээвэрлэж буй ачаа бараа бүр 100% бүрэн даатгагдлаа

Манай орны хувьд импорт, ачаа тээврийн үйлчилгээ нь ихэнх бизнес эрхлэгчдийн хамгийн их ашиглагддаг үйлчилгээний төрөл байдаг. Манай улсад авто зам, төмөр зам, агаар, усан замын үндсэн 4 төрлийн тээврийн салбарт 3423 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн 48.7 хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулж байна.


2018 онд Монгол Улсын хэмжээнд 10.8 мянган километр урт сайжруулсан авто зам, 1945.4 километр урт төмөр зам бүртгэгдэж, 585.4 мянган автомашин улсын үзлэгт хамрагдаж, улсын болон хувийн хэрэглээний 23 онгоцны буудал, гэрчилгээтэй 18 агаарын хөлөг иргэдэд үйлчилсэн байна. ТЭЭВРИЙН САЛБАР - 2018 Салбарын хэмжээнд 2018 онд нийт 1686.4 тэрбум төгрөгийн орлого бүрдэж, давхардсан тоогоор 200.4 сая хүнд үйлчилгээ үзүүлж, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагын 69.9 сая тонн ачааг тээвэрлэсэн байна. Олон олон хүмүүсийн гараас гарт хүргэх ачаа тээвэр нь саадгүй байгаасай гэж тээвэрлэгч компани хичээн ажилладаг ч цаг хугацаа байгалийн эрсдэлийн өмнөөс хүний хүчин үйл өчүүхэн учир тээвэрлэгч компаниуд тээвэрлэж байгаа ачаа тээврээ даатгадаг.


Монгол улсын хөгжлийн томоохон тулгуур тээвэр хөгжлийн салбар маань тогтвортой хөгжих зам нь шулуун дардан, эрсдэлгүй энх мэнд хүргээсэй.

"ТӨВ АЗИЙН ЗАМ" улс хоорондын тээврийн компани нь МИГ Даатгал ХХК компанитай ачаа тээврийн “Umbrella” даатгалын гэрээг байгууллаа. Энэхүү даатгалын гэрээгээр Төв Азийн Зам байгууллагын тээвэрлэж буй ачаа бараа бүр 100% бүрэн даатгагдаж байгааг дуулгахад таатай байна.

#МИГ_Даатгал
#MigInsurance
#ЧухалБүрнээ
#car_logistics
#Тээвэр_бүрэн_даатгагдлаа

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ