Дэлхий нийтийн төдийгүй Монгол улсын зочирдуулаад буюу корона вирусын цар тахал олон улсад өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ үед бид дотоодоо вирусын халдавар алдахгүй дор бүр хичээн ажиллаж амьдарч байна.
Энэ хүнд хэцүү цагт бидний эрүүл аюулгүй байдлын төлөө эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсож буй эгэл дуруу баатрууд бол яалт ч үгүй цэрэг цагадаа, эмч нар юм. Бид "Чухал бүхнээ Хамгаалъя" аяны хүрээнд ХӨСҮТ-ын асрагч, сувилагч нарыг сонгон авч гэр бүрд нь бага ч гэсэн мөнгөн тусламж үзүүлэх зорилгоор энэхүү аяныг эхлүүллээ.
Бид ХӨСҮТ-ийн нйит 17 асрагч, сувилагч нарын гэр бүлд тус бүр 500,000₮ /таван зуун мянган төгрөг/ 8,883,000₮ /найман сая найман зуун наян гурван мянган /төгрөг хандив тусламж үзүүллээ.
Энэхүү мөнгөн тусламж бид "Хандивын данс" болон "Даатгалын хураамжийн орлогоор 1000₮, 2000₮" татах байдлаар цуглуулсан болно. / Тээврийн хэрэгслийн даатгалаас 2000₮, жолоочийн хариуцлагын даатгалаас1000₮ цуглуулсан./
Биднийг сонгон аянд маань нэгдсэн нийт 8000 гаруй даатгуулагч нартаа ХӨСҮТ -ийн 17 асрагч, сувилагч нарын өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна.
“ЧУХАЛ БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ” аяны хүрээнд сувилагч асрагч нарын ар гэрт зориулсан энэхүү дэмжлэгийг ХӨСҮТ-н дарга Д. Нямхүү тун их нүдээ олсон хэрэг гэж тэмдэглэн хэлсэн юм.
Сувилагч асрагч нар бол эрүүл мэндийн манаанд зогсож байгаа “Цагаан нөмрөгтэй баатарууд” гэж нийгэм тэр бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна.
Яг тэр чухалд үед өргөсөн тангараг даа үнэнч гэр орноо хаян 24 цагаар ажиллаж ажлын байран дээрээ амран гэртээ харилгүй эмчилгээнд хийж, эмчилгээ дууссаны дараа 14 хоног тусгаарлалтанд орж ажилласан сувилагч, асрагч нар бол жинхэнэ ардын баатар байлаа.