МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

МИГ ДААТГАЛ ХХК БРИТАНИЙН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГААС ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

МИГ ДААТГАЛ ХХК БРИТАНИЙН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГААС ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

МИГ Даатгал ХХК “ISO 9001: 2015” олон улсын чанарын удирдлагын стандартыг амжилттай нэвтрүүлж, Британийн Стандартын Байгууллагаас гэрчилгээгээ хүлээн авлаа.

“МИГ Даатгал” ХХК нь 20 жилийн ойн босгон дээрээ олон улсын чанарын удирдлагын тогтолцоо буюу “ISO 9001: 2015” стандартыг амжилттай нэвтрүүлж, олон улсад хамгийн нэр хүндтэй, дэлхийн анхдагч баталгаажуулалтын байгууллага болох Британийн Стандартын Байгууллагаар / BSI/ баталгаажуулалт хийлгэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээгээ хүлээн авлаа.
Британийн Стандартын байгууллага /BSI/ нь 1901 онд байгуулагдсан. Олон улсын менежментийн буюу удирдлагын тогтолцооны стандартууд нь байгууллагын менежментийг дэлхийн түвшинд гаргах зорилгоор Британийн Стандартын байгууллагаас гаргасан стандартууд бөгөөд 1946 онд Олон улсын стандартын байгууллага болох ISO-г үүсгэн байгуулснаар эдгээр стандартууд нь одоо ISO нэртэй болсон юм.

ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлснээр МИГ Даатгал компанийн удирдлага, хяналтын тогтолцоог илүү үр ашигтай зохион байгуулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тогтмол дээшлүүлэх, үйлчилгээгээ илүү чанаржуулан, бизнесийн тасралтгүй сайжруулалтыг хангах менежментийн тогтолцоог бий болгосон бөгөөд энэ нь манай компани дэлхийн түвшний менежменттэй даатгалын компани болох том алхам боллоо.

МИГ Даатгал ХХК нь Монгол улсын даатгалын салбарын анхдагч компаниудын нэг бөгөөд Оргилд тэмүүлсэн 20 жил-ийн хугацаанд даатгуулагч бүрийнхээ итгэлийг алдалгүй, улс эх орныхоо нийгэм, эдийн засагт өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулсан, энэ салбартаа эзэлсэн тодорхой байр суурьтай, эxлүүлсэн олон амжилт, ололттойгоор түүхэн ойгоо угтаж байна.

Бидэнд итгэл хүлээлгэн амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт Харилцагч, даатгуулагч та бүхэндээ баярлалаа.
'Эрсдэлээ бидэнд даатгаж, итгэл төгс урагшил.”

#Чухал бүхнээ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ