МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙГ ХАМТЫН ХҮЧЭЭР БОСГОЛОО

Mig cares
ӨРГӨӨ ЦАГААН ГЭРИЙГ ХАМТЫН ХҮЧЭЭР БОСГОЛОО


Хүний амьдралд баяр жаргалтай, уйтгар гунигтай, гэнэтийн харамсалтай үйл явдлууд дүүрэн байдаг. Гагцхүү бид тэрхүү үйл явдлуудыг урьдчилан таамаглаж тооцоолох боломжгүй байдаг. Гэнэтийн эрсдэл гэдэг нь юу вэ? Урьдчилан тооцоолох боломжгүй таны эд хөрөнгө, эрүүл мэндэд үүсэж болох хохирол юм. Тэгвэл тэрхүү эрсдэлээс хэрхэн хохирол багатайгаар даван туулах вэ? Энэ бол даатгал. Даатгал нь таны ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдэлээс үүссэн санхүүгийн / мөнгөн хохирол / эрсдэлийг даван туулах баталгаа болж байдаг.

2021 оны хагас жилийн байдлаар 37 хүн түлэгдэж, 36 хүний алтан амь нас эрсдэж жил бүр ойролцоогоор 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 500 гаруй толгой мал хорогдож, 1,400 гаруй гэр, орон сууц шатсан байдаг.

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд MIG CARES сайн үйлсийн аяныг зохион байгуулан ажиллаж Гал түймрийн эрсдэлээс үүдэн өргөө цагаан гэрээ алдсан нэгэн айл өрхөд сэтгэлийн тусламж үзүүлэхээр ажиллаа. 

Сумын засаг дарга Н. Ундрахбилэг-ийн хүсэлтийн дагуу бид нөхцөл байдалтай танилцан хүсэлтийг хүлээн авч Цахилгаанаас үүдэлтэй галын аюул учирч гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө шатаж залуу гэр бүлд нөхөж баршгүй гарз хохирол учирсныг онцгойлон үзэж МИГ ДААТГАЛ компани, Төв аймаг салбарын зүгээс Төв аймгийн Борнуур сумын иргэн Энх-Отгоны гэр бүлд өргөө цагаан гэрийг хандив болгон өглөө.

Бид цаашид MIG CARES сайн үйлсийн аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллах болно.


Эрсдэл бидний эргэн тойронд их бага хэмжээгээр үргэлж оршин байдаг. Гагцхүү та урьдчилан сэргийлэн хамгаалах нь л чухал....

Чухал бүхнээ ХАМГААЛЦГААЯ