МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

1 ДААТГАЛ 4 СУГАЛАА ХӨТӨЛБӨРИЙН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО

aztan
1 ДААТГАЛ 4 СУГАЛАА ХӨТӨЛБӨРИЙН СУПЕР АЗТАН ТОДОРЛОО

1 ДААТГАЛ 4 СУГАЛАА урамшуулалт хөтөлбөрийн #СУПЕР азтан Д. Хүрэлбаатар ах маань өнөөдөр Завхан аймгаас хүрэлцэн ирж Toyota Vellfire гэр бүлийн авто машинаа хүлээн авлаа.

2021 оны 03 сарын 15ны өдрөөс эхлэн улс орон даяар зарласан "1 ДААТГАЛ 4 СУГАЛАА" урамшуулалт хөтөлбөр маань нийт зургаан сарын турш үргэлжилсэний цэст 2021 оны 08 сарын 30ны өдөр #СУПЕР шагнал болох TOYOTA VELLFIRE гэр бүлийн авто машины азтанг NTV телевизийн шууд дамжуулалтаар шалгарууллаа. Азтан ЖОЛООЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН даатгалаар даатгуулсан Завхан аймгийн иргэн Д. Хүрэлбаатар тодорсон.

Бид урамшуулалт хөтөлбөр зарласан хугацаанаас эхлэн 3 сарын турш Фэйсбүүк шууд лайваар дамжуулан нийт даатгуулагч нараасаа санамсаргүй түүврийн аргаар сар бүр 6 азтанг шалгаруулан 3 гар утасны эзэн 3 зөөврийн компьютерын эзэн, 3ш 500,000 төгрөгийн аяллын эрхийн бичгийн эзэн болон 9ш унадаг дугуйны эздийг тус тус тодруулж нийт 18 азтаныг шалгаруулсан байна.

Азтан маань Завхан аймгаас гэр бүлийн хамт хүрэлцэн ирэн 2021 оны 09 сарын 03 өдөр Автомашинаа маш сайхан хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Бид Д. Хүрэлбаатар ахтай ярилцан суухад хамгийн сайхан хэлсэн үгийг онцлон та бүхэндээ хэлэхийг хүслээ:


241047906_4285517474858240_5484583950290332481_n.jpg

Би мөнгөөр худалдаж авсан сугалаа худалдаж авсан бол өөр хэрэг байх. Гэтэл би Миг даатгалаар өөрийнхөө эрсдэлийг даатгуулаад өөрт хэрэгтэй зүйлсийг худалдан авсан мөртлөө энэ том шагналыг хүртсэндээ үнэхээр баяртай байна. Одоо бол надад маш их талархал баярласан сэтгэл болон Миг даатгал өртэй юм шиг санагдаж байна.

8 сарын 30 ны өдөр охин маань төрөөд бяцхан зээтэй болсон баярт үйл явдал болсны орой нь Миг даатгал компаниас залгаад авто машины азтан болсныг маань хэлсэн энэ өдөр миний хувьд давхар давхар баяр болсон их сайхан бэлэгшээлтэй өдөр байлаа хэмээн хэлсэн билээ.


Д. Хүрэлбаатар ахаа та бол Миг даатгал компанийн нийт харилцагчийг төлөөлөн энэхүү Toyota Vellfire брэндийн гэр бүлийн автомашины эзэн болсон юм шүү.

Азтан маань өнөөдөр автомашиныхаа түлхүүр, гэрчилгээг аван улсын дугаараа авахдаа даатгалын гэрээний сүүлийн 2 номер болох 11 гэсэн дугаарыг бэлэгшээн 5511 ЗАВ гэсэн улсын дугаарыг авлаа.
Д. Хүрэлбаатар ахынхаа гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.


Нэмэлт мэдээлэл: Тус даатгуулагч нь 5,000₮ хураамжтай Жолоочийн гэнэтийн ослын даатгалаар даатгуулсан бөгөөд энэхүү даатгал нь Жолооч жолоо барьж байх үедээ гэнэтийн осол гэмтэл учирсан тохиолдолд үйлчилдэг даатгалын юм.


#ЧухалБүхнээ #ЧухалБүхнээХуваалц
#MIGdaatgal #MIGдаатгал #Даатгал #Daatgal

241059338_4285517668191554_666118726318376596_n.jpg

241156344_4285517651524889_3589186380625041362_n.jpg

240894059_4285517464858241_2069091038650662637_n.jpg

241236826_4285517581524896_1432567342940331670_n.jpg

241302172_4285517728191548_7646675583999908351_n.jpg