Корона вирусийн цар тахал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед дунд болон дундаас дооших орлогын түвшинтэй иргэд вирусийн халдвар авахад тэдний өрхийн санхүүд ихээхэн хохирол учирч түүнийг дагасан олон сөрөг нөлөөлөл илрэх эрсдэлтэй. Иймээс бид өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тус даатгалын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ.
Даатгалын компани нь бүлэг хүмүүсийн эрсдэлийг даатгаж мөнгөн сан үүсгэдэг, улмаар хохирол учирсан хэсэгт цугласан сангаас нөхөн олговор олгож хохиролгүй болгодог бизнес юм. Нөхөн төлбөр олгоход сангийн мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд даатгалын компани нэмж төлдөг, харин санд үлдсэн мөнгө нь даатгалын компанийн ирээдүйд төлөх нөхөн төлбөрийн нөөц сан болон үлддэг юм. Миг даатгал компани нь КОВИД-н хүнд хэцүү цаг үед даатгалын бүтээгдэхүүнээр ашиг олгохыг эрмэлзсэнгүй, буцаан олгох аргыг эрэлхийлж ЦОО шинэ бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү