БАРАА МАТЕРИАЛЫН ДААТГАЛ

Байгууллагын агуулахад хадгалагдаж байгаа болон лангуунд худалдан борлуулж буй бараа материалд гэнэтийн хохирол учирсан тохиолдолд нөхөн төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын агуулах, лангуунд худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүн болон агуулахад хадгалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн нь даатгалын зүйл байна.

Бараа материалын даатгал.jpg

Даатгалын эрсдэл

  • Бүх төрлийн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлтээс үүдэлтэй хохирол
  • Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, үер, аянга, цасан болон шороон шуурга, хөрсний суулт, овойлт, цөмрөлт, гулгалт, хүчит салхи) үүдэлтэй хохирол
  • Сантехникийн эрсдэлээс үүдэлтэй хохирол;
  • Дулаан дамжуулах хоолойн гэмтлээс үүдэлтэй хохирол
  • Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирол

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Даатгалын үнэлгээг даатгуулагчийн тухайн агуулах, лангуунд нэг хоногт байх бараа бүтээгдэхүүний дундаж үлдэгдлийн зах зээлийн үнээр (нийлүүлэгчээс худалдан авсан үнэ) даатгалын гэрээнд тусгана.

Даатгалын зүйлийн ашиглалт, хамгаалалт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан 0.5%-1.0% байна.

Нөхөн төлбөрийн нөхцөл

  • Даатгагч нь Даатгуулагчийн ирүүлсэн гэрээнд заасан бичиг баримт бүрдсэний дараа ажлын 15 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол 8.4-т заасан хугацааг сунгана.
  • Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө Даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг Даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж оруулан Даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд төлөгдөх нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Даатгалын зүйл бүрэн сүйрвэл даатгалын үнэлгээнээс эргүүлэн ашиглаж болох зүйлсийн үнэ, түүний элэгдлийг хасаж нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол даатгуулсан зүйлийг дахин сэргээн засварлахад гарах зардлын хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын эрсдэлийн улмаас эвдэрч, гэмтэж, сүйрсэн бараа бүтээгдэхүүн нь дахиж ашиглах болон зарж борлуулах боломжгүй болсон бол хохирол учирсан гэж нөхөн төлбөр олгоно.
  • Даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний жинхэнэ өртгөөс бага байвал нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээнээс хувь тэнцүүлэн тооцож олгоно.
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ 20 хувь байна.
  • Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ нь тухайн бараа материалын зах зээлийн үнээс их байвал уг илүү гарсан хэсэгт нөхөн төлбөр олгогдохгүй.
  • Даатгуулагч 7.1.9-д заасан үүргээ биелүүлэлгүй 1 сар өнгөрснөөс хойш даатгалын тохиолдол бий болсон бол Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг тухайн тохиолдлын гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгуулагч хохирлын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад нэн даруй мэдэгдээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Хохирол нь Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээнээс хэтрээгүй;
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдолоос шалтгаалан гарсан хохирол гэмтэл;
  • Даатгалын зүйлийн баталгаат хугацааны аливаа эвдрэл гэмтэл, хохирол;
  • Ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол;
  • Ус, хий, цахилгаан буюу түлшний систем зогсох эсвэл барилгын бохирын систем доголдсоноос гарсан хохирол;
  • Зэвэнд идэгдэх, чийгтэй эсвэл хуурай ялзрал, мөөгөнцөр, агшилт, ууршилт, жин багасах, бохирдол, хэв маяг эсвэл будгийн өнгө, байдал өөрчлөгдөх, гэрлийн нөлөө, шимэгч, мэрэгч хорхой үүрлэх эсвэл идэх зэрэг шалтгаантай хохирол;
  • Бараа материал нь нийлүүлэгдэх буюу хүргэгдэх үедээ ямар нэг шалтгаангүйгээр алга болсон, дутуу бүртгэгдсэн, данс буруу хөтлөгдсөн, бичиг хэрэг, санхүүгийн алдаа зэрэг хохирол;
  • Хөлдөлтөөс болж хатуурах буюу санамсаргүй байдлаар материал хайлсан;
  • Нэмэлт эрсдэлээр даатгуулаагүй бол хулгай, дээрэм, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;
  • Өдөр тутам гардаг дутагдал, хорогдол, тооцооны алдаа, лангуунаас алга болох гэх мэт нотлогдох боломжгүй хохирлууд;
  • Бараа бүтээгдэхүүнийг худалдах болон худалдан авах үнийн зөрүү, түүнээс үүдсэн хохирол;
  • Даатгуулагчийн түрээслэгч болон бусад гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага;
  • Бараа бүтээгдэхүүнийг агуулахад зөөж оруулах, байрлуулах, худалдан борлуулах цэг рүү зөөвөрлөх үеийн эвдрэл гэмтэл;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  • Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

oron suuts.png

ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ

Таны амины орон сууц гэнэтийн болон гаднын нөлөөллөөс болон бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвийн байдалд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгалын үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй ->
zuslangiin.png

ЗУСЛАНГИЙН БАЙШИНГИЙН ДААТГАЛ

Зуслангийн байшинд гэнэтийн болон гаднын нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвийн байдалд нь оруулах зардлыг олгодог даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
ger hashaaa.png

ГЭР ХАШАА БАЙШИНГИЙН ДААТГАЛ

Та өөрийн эзэмшлийн гэр, хашаа байшинг даатгуулснаар түүнд учирч болох бүх төрлийн эрсдэлээс үүдэх санхүүгийн зардлыг олгодог даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
tonog tuhuurumj.png

ЭЛЕКТРОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ

Таны өмчийн цахилгаан хэрэгслүүд болон багаж, тоног төхөөрөмжид хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалын үйлчилгээ нь нөхөн төлөх юм.

Дэлгэрэнгүй ->
electron baraa.png

АХУЙН ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Таны гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн сэргээх зардлыг энэхүү даатгалаар олгоно.

Дэлгэрэнгүй ->
ed hogshil.png

ЭД ХОГШИЛ ТАВИЛГЫН ДААТГАЛ

Таны гэрийн тавилга, эд хогшилд гэнэтийн таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн сэргээх зардлыг энэхүү даатгалаар олгоно.

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Эд хөрөнгийн даатгал

Эд хөрөнгийн даатгал нь даатгуулагчийн эзэмшлийн болон түрээсийн бүх төрлийн эд хөрөнгөнд гэнэтийн хохирол учрахад засан сэргээх эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->