Эд хөрөнгийн даатгал

Эд хөрөнгийн даатгал нь даатгуулагчийн эзэмшлийн болон түрээсийн бүх төрлийн эд хөрөнгөнд гэнэтийн хохирол учрахад засан сэргээх эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Даатгалын зүйл

  • Эд хөрөнгө

Даатгалын үндсэн эрсдэл

  • Гал, түймэр;
  • Тэсрэлт, дэлбэрэлт;
  • Байгалийн эрсдэл (Газар хөдлөлт, үер, аянга, цасан болон шороон шуурга, цөмрөлт, гулгалт, хүчит салхи);
  • Сантехникийн эрсдэл (Сантехникийн болон ус, дулаан дамжуулах хоолойн гэмтлээс үүдэлтэй ус чийгийн нөлөөлөл (үүд));
  • Цахилгаан, эрчим хүчний эрсдэл (Хэлбэлзэл, хэт ачаалал, богино холболт);
  • Агаарын хөлөг, түүний хэсгүүд дээрээс унах.
  • Хулгайд алдах, дээрэмдүүлэх;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын зүйлийн үнэлгээг талууд харилцан тохиролцоно

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгагч нөхөн төлбөрийн нэхэмжлэл болон бүрдүүлэх баримт материалыг хүлээн авч шаардлага хангасан гэж үзвэл тухайн өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  • Даатгагчийн олгохоор шийдвэрлэсэн нөхөн төлбөрийн хэмжээг даатгуулагч болон даатгалын тохиолдлын хохирогч хүлээн зөвшөөрөөгүй, уг асуудлаар эрх бүхий байгууллагад хандсан тохиолдолд эрх бүхий байгууллагын эцсийн шийдвэр гарах хүртэл нөхөн төлбөр шийдвэрлэх хугацааг хойшлуулна.
  • Даатгагч нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд даатгуулагчид, гуравдагч этгээдэд эсхүл эрх бүхий байгууллагаас нөхөн төлбөр авахаар тогтоосон этгээдэд олгоно.
  • Даатгуулагч хуулийн этгээд байх тохиолдолд "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу олгох нөхөн төлбөрөөс 10 хувийн татвар суутган шилжүүлнэ.
  • Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн даатгагчид зэрэг даатгуулсан болон энэ даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн төлөгдөхөөр байвал даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгагчидтай тохиролцож, хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцон нөхөн төлбөрийг олгоно.
  • Нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын нийт үнэлгээ эсхүл даатгалын зүйлийн үнэлгээнээс хэтрэхгүй бөгөөд аль ч тохиолдол (бүрэн сүйрэл эсвэл хэсэгчилсэн сүйрэл)-д даатгуулсан үеийн даатгалын зүйлийн үнэлгээг хохирол гарсан үеийн зах зээлийн үнэтэй харьцуулан хувь тэнцүүлэх зарчмаар тооцоологдсон нөхөн төлбөрийн дүнгээс өөрийн хүлээх хариуцлага болон элэгдлийг хасаж олгоно.
  • Даатгагчтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  • Нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн даатгалын хамгаалалт үйлчлэх хугацаанд даатгуулагч даатгалын зүйлийн үнэлгээнд нөхөн сэргээх үнэлгээ хийгээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын зүйлийн үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулж хувь тэнцүүлж тооцоолно.
  • Даатгалын зүйл даатгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан болон сүйрсэн бол нийт хохирлын 80%-аар тооцож нөхөн төлбөр олгоно.
  • Энэхүү гэрээний 7.12-т зааснаас бусад тохиолдол буюу даатгуулагчийн буруугүй үед өөрийн хүлээх хариуцлагыг даатгалын үндсэн нөхцөлд заасан хэмжээгээр хасаж тооцон нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын зүйл (үүд)-ийн үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасаж, үлдсэн зөрүү дүнг дээр дурдсан зарчмуудын дагуу тооцоолон нөхөн төлбөр олгоно.
  • “Монгол Улсын Даатгалын тухай хууль”-ийн 8.7, “Иргэний хууль”-ийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь энэхүү гэрээгээр олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  • Нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
  • Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.
  • Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд Даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй гэж үзвэл Даатгагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг тал зөвшөөрөхгүй тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар гарах зардлыг талууд хамтран хариуцаж, хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн, эсхүл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
  • Даатгуулагчийн санаатай үйлдлийн улмаас даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлснээс үүссэн хохирол;
  • Дайн болон байлдаан, хувьсгал, булаан эзлэх, барьцаалах, мина, бөмбөг дэлбэрэх, терроризм, нийтийг хамарсан үймээн самуун, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, цөмийн дэлбэрэлт, байлдааны зэвсэг, цацраг идэвхт бодис зэрэг үйл явдлуудын улмаас үүссэн хохирол;
  • Даатгалын тохиолдлын улмаас үүдэн гарсан эдийн засгийн хохирол, олох ёстой байсан орлого болон бусад үр дагавар гэх мэт аливаа шууд бус хохирол, зардал;
  • Гэрээнд заагдаагүй эрсдэл, нөхцөлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан, хэрэглэсэн үед болон хэрэглэх үед үйлдсэн үйлдлийн улмаас үүссэн хохирол;
  • Даатгалын тохиолдлын цаг хугацаа, хохирлын хэмжээ, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй бол;
  • Даатгуулагч энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Даатгуулагч даатгалын зүйл, даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээр завдсан, бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийн баталгаат хугацааны аливаа эвдрэл гэмтэл, хохирол;
  • Гуравдагч этгээд аливаа үүрэг хүлээхгүй байх нөхцөлийг даатгуулагч бүрдүүлсэн, нуун дарагдуулсан, гуравдагч этгээдийн гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг;
  • Даатгуулагч гэрээг цуцалж болох ноцтой нөхцөл байдал бий болсон талаар даатгагчид мэдэгдээгүйгээс үүдэж учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдлоос шалтгаалан гарсан хохирол гэмтэл;
  • Даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийг бусдад барьцаалуулах, түрээслүүлэх болон ашиглуулах үед учирсан аливаа хохирол;
  • Даатгуулагчийн ажилтан, албан хаагч (д)-ийн алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлын дүрэм журам, стандартыг зөрчсөнөөс үүдсэн хохирол;
  • Даатгуулагч ослын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад нэн даруй мэдэгдэх үүрэг (үүд)-ээ биелүүлээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Гамшгийн улмаас үүссэн аливаа хохирол;
  • Барилга, байгууламжийн зураг төсөл, угсралтын ажил нь тогтоосон журмын дагуу хийгдээгүй, эсвэл зураг төслийг дур мэдэн өөрчилсөн, стандартын бус материал ашигласнаас гарсан хохирол;
  • Суурь, нуугдмал алдаа болон дизайны алдаа, чанаргүй материал болон хийц, аажмаар элэгдэх буюу хэлбэр дүрсээ алдах тохиолдол;
  • Ус, хий, цахилгаан буюу түлшний систем зогсох эсвэл барилгын бохирын систем доголдсоноос гарсан хохирол;
  • Зэв идэх, чийгтэй эсвэл хуурай ялзрал, мөөгөнцөр, агшилт, ууршилт, жин багасах, бохирдол, хэв маяг эсвэл будгийн өнгө, байдал өөрчлөгдөх, гэрлийн нөлөө, шимэгч, мэрэгч хорхой үүрлэх эсвэл идэх зэрэг шалтгаантай хохирол;
  • Хөлдөлтөөс болж хатуурах буюу санамсаргүй байдлаар материал хайлсан;
  • Бараа материал нь нийлүүлэгдэх буюу хүргэгдэх үедээ ямар нэг шалтгаангүйгээр алга болсон, дутуу бүртгэгдсэн, данс буруу хөтлөгдсөн, бичиг хэрэг, санхүүгийн алдаа зэрэг хохирол;
  • Бойлер, даралтат зуух, халаагч, сав шугам хоолой, түүний холбогч эд анги нь бойлер дахь гагнуурын алдаатай ажиллагаанаас болж цуурсан, хагарсан, нурсан буюу хэт халснаас үүдэлтэй хохирол;
  • Хорхой, шавж, сүргийн нүүдэл, тэжээвэр амьтнаас үүдэлтэй хохирол;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Трити гэрээ буюу Багцын давхар даатгалын гэрээнд заасан хасалтууд

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

oron suuts.png

ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ

Таны амины орон сууц гэнэтийн болон гаднын нөлөөллөөс болон бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвийн байдалд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгалын үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй ->
zuslangiin.png

ЗУСЛАНГИЙН БАЙШИНГИЙН ДААТГАЛ

Зуслангийн байшинд гэнэтийн болон гаднын нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвийн байдалд нь оруулах зардлыг олгодог даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
ger hashaaa.png

ГЭР ХАШАА БАЙШИНГИЙН ДААТГАЛ

Та өөрийн эзэмшлийн гэр, хашаа байшинг даатгуулснаар түүнд учирч болох бүх төрлийн эрсдэлээс үүдэх санхүүгийн зардлыг олгодог даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
tonog tuhuurumj.png

ЭЛЕКТРОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ

Таны өмчийн цахилгаан хэрэгслүүд болон багаж, тоног төхөөрөмжид хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалын үйлчилгээ нь нөхөн төлөх юм.

Дэлгэрэнгүй ->
electron baraa.png

АХУЙН ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Таны гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн сэргээх зардлыг энэхүү даатгалаар олгоно.

Дэлгэрэнгүй ->
ed hogshil.png

ЭД ХОГШИЛ ТАВИЛГЫН ДААТГАЛ

Таны гэрийн тавилга, эд хогшилд гэнэтийн таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн сэргээх зардлыг энэхүү даатгалаар олгоно.

Дэлгэрэнгүй ->
maliin index.png

Мал амьтдын даатгал

Малын эрсдэлийн даатгал нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангагдах даатгалын үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй ->