ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ

Таны амины орон сууц гэнэтийн болон гаднын нөлөөллөөс болон бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвийн байдалд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгалын үйлчилгээ юм.

Даатгалын зүйл

Даатгалын үндсэн эрсдэл

  • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол;
  • Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэллээс учирсан хохирол;
  • Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгний нөлөөлөллөөс учирсан хохирол;
  • Байгалийн гамшиг /үер, газар хөдлөлт, аадар бороо, аянга, мөндөр, хүчит салхи гэх мэт/, орон сууцны даатгалын хувьд газар хөдлөлт хамаарахгүй;
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй учруулсан аливаа хохирол /Үүнд хулгайн эрсдэл хамаарахгүй/

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгагч нь Даатгуулагчийн ирүүлсэн гэрээнд заасан бичиг баримт бүрдсэний дараа ажлын 15 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол 8.4-т заасан хугацааг сунгана.
  • Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө Даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг Даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж оруулан Даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд төлөгдөх нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Даатгалын зүйл бүрэн сүйрвэл даатгалын үнэлгээнээс эргүүлэн ашиглаж болох зүйлсийн үнэ, түүний элэгдлийг хасаж нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол даатгуулсан зүйлийг дахин сэргээн засварлахад гарах зардлын хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний жинхэнэ өртгөөс бага байвал нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээнээс хувь тэнцүүлэн тооцож олгоно.
  • Даатгуулагчийн хэт хайхрамжгүй болон буруутай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бол 8.8 болон 8.9-д олгохоор тооцсон хэмжээнээс 80 хүртэл хувиар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ нь тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнээс их байвал уг илүү гарсан хэсэгт нөхөн төлбөр олгогдохгүй.
  • Даатгуулагч 7.1.9-д заасан үүргээ биелүүлэлгүй 1 сар өнгөрснөөс хойш даатгалын тохиолдол бий болсон бол Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
  • Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр бууруулж нөхөн төлбөр олгоно.
  • Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.
  • Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөнд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдлын үед. Даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг тухайн тохиолдлын гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй;
  • Даатгуулагч тохиолдлын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад нэн даруй мэдэгдээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Даатгуулагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан гарсан хохирол;
  • Даатгалын тохиолдлоос үүдэлтэй шууд бус хохирол;
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдолоос шалтгаалан гарсан хохирол гэмтэл;
  • Барилга, байгууламжийн зураг төсөл, угсралтын ажил нь тогтоосон журмын дагуу хийгдээгүй, эсвэл зураг төслийг дур мэдэн өөрчилсөн, стандартын бус материал ашигласнаас гарсан хохирол;
  • Уран зураг, эртний эдлэл, хөгжмийн зэмсэг, цуглуулгууд зэрэгд учирсан хохиролд;
  • Үнэт эдлэл, үслэг эдлэлүүдэд учирсан хохиролд;
  • Бүх төрлийн банкны /мэргэжлийн бэлэн мөнгөний тээвэрлэгчид, касс дахь бэлэн мөнгө, дамжин өнгөрөх мөнгө, бонд, үнэт цаас, зоос, мөнгөн тэмдэгт/ эрсдэлээс учирсан хохиролд;
  • Суурь, нуугдмал алдаа болон дизайны алдаа, чанаргүй материал болон хийц, аажмаар элэгдэх буюу хэлбэр дүрсээ алдах тохиолдол;
  • Зэвэнд идэгдэх, чийгтэй эсвэл хуурай ялзрал, мөөгөнцөр, агшилт, ууршилт, жин багасах, бохирдол, хэв маяг эсвэл будгийн өнгө, байдал өөрчлөгдөх, гэрлийн нөлөө, шимэгч, мэрэгч хорхой үүрлэх эсвэл идэх зэрэг шалтгаантай хохирол;
  • Хөлдөлтөөс болж хатуурах буюу санамсаргүй байдлаар материал хайлсан;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

zuslangiin.png

ЗУСЛАНГИЙН БАЙШИНГИЙН ДААТГАЛ

Зуслангийн байшинд гэнэтийн болон гаднын нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвийн байдалд нь оруулах зардлыг олгодог даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
ger hashaaa.png

ГЭР ХАШАА БАЙШИНГИЙН ДААТГАЛ

Та өөрийн эзэмшлийн гэр, хашаа байшинг даатгуулснаар түүнд учирч болох бүх төрлийн эрсдэлээс үүдэх санхүүгийн зардлыг олгодог даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
tonog tuhuurumj.png

ЭЛЕКТРОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ

Таны өмчийн цахилгаан хэрэгслүүд болон багаж, тоног төхөөрөмжид хохирол учирсан тохиолдолд энэхүү даатгалын үйлчилгээ нь нөхөн төлөх юм.

Дэлгэрэнгүй ->
electron baraa.png

АХУЙН ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Таны гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд урьдчилан таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн сэргээх зардлыг энэхүү даатгалаар олгоно.

Дэлгэрэнгүй ->
ed hogshil.png

ЭД ХОГШИЛ ТАВИЛГЫН ДААТГАЛ

Таны гэрийн тавилга, эд хогшилд гэнэтийн таашгүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн сэргээх зардлыг энэхүү даатгалаар олгоно.

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Эд хөрөнгийн даатгал

Эд хөрөнгийн даатгал нь даатгуулагчийн эзэмшлийн болон түрээсийн бүх төрлийн эд хөрөнгөнд гэнэтийн хохирол учрахад засан сэргээх эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
maliin index.png

Мал амьтдын даатгал

Малын эрсдэлийн даатгал нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангагдах даатгалын үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй ->