Мэргэжлийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

  • Даатгалын зүйл нь даатгуулагчийн ажиллагсад мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болон санамсар болгоомжгүйн улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Даатгуулагчийн даатгагдсан ажиллагсдын ажил мэргэжлийн алдаа, мэргэжлийн ур чадвар дутагдсан болон санамсар болгоомжгүйн улмаас ажилдаа гаргасан мэргэжлийн алдаа;
  • Даатгалын тохиолдол нь даатгалын хугацаа, хамрах хүрээнд багтах бөгөөд хууль хяналт, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр үнэн зөв нь тогтоогдсон байх ёстой;
  • Энэхүү даатгалын гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Даатгуулагчийн гэрээнд заагдсан байр, ажил үүргээ гүйцэтгэж буй газарт үйлчилнэ;

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны болон тухайн мэргэжилтны ажил үүргийн онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөрийн нэхэмжлэл;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  • Даатгалын тохиолдол бий болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр;
  • Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн төлбөр авах эрх бүхий этгээдийг тогтоосон шүүхийн шийдвэр;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт;
  • Гуравдагч этгээдийн даатгуулагчид гаргасан нэхэмжлэл
  • Шаардлагатай бусад баримт, мэдээлэл;
  • Ерөнхий хариуцлага
  • Удирдах албан тушаалтан, эрх бүхий албан хаагчийн хариуцлага
  • Торгууль шийтгэл түүнтэй холбоотой зардал
  • Ажил олгогчийн хариуцлага
  • Тээвэрлэгч болон Зуучлагчийн хариуцлага.
  • Зорчигч тээвэрлэгчийн хариуцлага.
  • Аливаа байгаль орчны хариуцлага.
  • Цанын бааз.
  • Сургууль болон их дээд сургуулиуд.
  • Хог хаягдал зайлуулах болон хаях;
  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  • Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь тохиолдол бүрт гэрээнд заасан нэг удаагийн хариуцлагын хязгаарын 10 хувь хүртэл байна.
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 20 хувь байна.
  • Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
  • Даатгагч нь Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  • Хэрэв даатгалын тохиолдлоор гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мөн эд хөрөнгөнд нь хохирол учирсан нь нэг удаагийн тохиолдлын хязгаараас хэтэрч байвал бусдын амь нас, эрүүл мэндэд нь учирсан хохиролд үнэлгээний 60 хувь, үлдсэн 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно.
  • Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн өргөдөл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд 8.11 заасан нөхөн төлбөр олгох хугацаа үйлчлэхгүй.
  • Энэхүү гэрээний 7.2.4, 7.2.5, 7.2.6-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсноор хугацааг сэргээнэ.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

joloochiin hariutslaga.png

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн осол аваарын улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үнэлгээний хэмжээнээс давсан хэсэгт үйлчилнэ.

Дэлгэрэнгүй ->

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->

Нотариатчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->

Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->