Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

  • Даатгалын зүйл нь даатгуулагч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болон санамсар болгоомжгүйн улмаас үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хуулийн дагуу хүлээх хариуцлага байна.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болон санамсар болгоомжгүйн улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргах;
  • Даатгуулагч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал;
  • Даатгуулагч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол, зардал;
  • Энэхүү даатгалын гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Даатгуулагчийн гэрээнд заагдсан байр, ажил үүргээ гүйцэтгэж буй газарт үйлчилнэ;

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг даатгуулагчийн ажил үүргийн онцлог,ажилласан жил, туршлага, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөрийн нэхэмжлэл;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  • Даатгалын тохиолдол бий болсон, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэр;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт;
  • Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн ёс зүйн хариуцлагын хорооны тодорхойлолт буюу дүгнэлт
  • Шаардлагатай бусад баримт, мэдээлэл;
  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагч нь эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учирсан хохирол;
  • Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн, хязгаарлагдсан, хүчингүй болсон үедээ өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үүсэх хохирол;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;
  • Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
  • Даатгуулагчийн төлбөр, санхүүгийн чадваргүй байдлаас учирсан хохирол;
  • Даатгуулагчийн өмчлөл болон итгэмжлэлд байгаа эд хөрөнгөнд учирсан хохирол;
  • Үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санаа, байгаль орчинд учирсан хохирол;
  • Дараах төрлийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, ашиглалттай холбогдон гарсан хохирол; Асбест, бүх төрлийн зэвсэг, сум, салют, тэсрэх, дэлбэрэх бодис, газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатахуун түгээх станци, агаарын хөлөг, усан онгоц, нисэх онгоц, хөргөлтийн тээврийн хэрэгсэл;
  • Энэхүү Даатгалын гэрээ нь, ямар ч шалтгаанаар үүссэн цахим өгөгдлийн хохирол, гэмтэл, сүйрэл, арчигдах, гацалт болон өөрчлөлт болон шалтгаан нөхцөл эсвэл давхцал, үр дагавар зэрэг шалтгаанаас хамаарахгүй дээрхээс үүдэлтэй ямар ч төрлийн, ашиглах боломжгүй болох, ажиллагаа муудах, зардал, төлбөр зэргийг даатгаагүй болно.
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн хохирол;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радио идэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна явуулсан үйл ажиллагаанаас учирсан хохирол;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

joloochiin hariutslaga.png

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн осол аваарын улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үнэлгээний хэмжээнээс давсан хэсэгт үйлчилнэ.

Дэлгэрэнгүй ->

Мэргэжлийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->

Нотариатчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->