Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

  • Даатгуулагч нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн барилга, оффис болон орон сууцны зориулалттай байрыг түрээслэх хугацаанд түрээслүүлэгчийн байр талбай, бусад түрээслэгч нарын хөрөнгө болон дундын өмчийн өмнө хүлээх хариуцлага.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагаа, гэнэтийн болон таамаглашгүй үйл явцын улмаас:
  • Түрээслүүлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулах;
  • Бусад түрээслэгч нарын эд хөрөнгөнд хохирол учруулах;
  • Дундын өмчид хохирол учруулах;

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны болон тухайн мэргэжилтний ажил үүргийн онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно;

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  • Даатгалын тохиолдол бий болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр;
  • Хохирол үнэлгээний тайлан;
  • Шаардлагатай тохиолдолд бусад баримт, материал;
  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана;
  • Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ 20% байна.
  • Даатгалын хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүнгээс өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгээр нөхөн төлбөр олгоно;
  • Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэж нөхөн төлбөрийг олгоно;
  • Даатгагчийн даатгалын хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь гэрээнд заасан хариуцлагын хэмжээгээр хязгаарлагдана;
  • Хохирлын нэхэмжлэл нь 2 ба түүнээс дээш хохирогчтой ба хохирлын хэмжээ нь даатгагдсан хариуцлагын дүнгээс давсан тохиолдолд нөхөн төлбөрийн дээд хэмжээнд багтаан хувь тэнцүүлэн нөхөн төлнө;
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол 8.6-т заасан хугацааг сунгана.
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө.
  • Энэхүү гэрээний 7.2.3, 7.2.4 -д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсноор хугацааг сэргээнэ.
  • Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  • Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;
  • Даатгуулагчийн өмчлөл болон итгэмжлэлд байгаа эд хөрөнгөнд учирсан хохирол;
  • Даатгуулагчийн өөрийн хөрөнгөндөө хийсэн шаардлага хангаагүй, стандартын бус засварын ажлаас үүдсэн хохирол, түүний үр дагавар.
  • Даатгуулагчийн түрээсэлж байгаа эд хөрөнгө, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, бараа материалын хэвийн элэгдэл, хорогдол, түүнээс үүссэн хохирол;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны журам зааврыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Даатгуулагч нь түрээсэлж буй барилга байгууламж объектын ашиглалтын үйл ажиллагааны чиглэлийг зөрчсөн болон өөрчилснөөс үүссэн хохирол;
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  • Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр хохирлыг арилгасан, нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлөхгүй;
  • Даатгалын гэрээнд ороогүй эрсдэлийн улмаас үүссэн хохирол;
  • Сэтгэл санааны хохирол;
  • Түрээслэх болон түрээслүүлэх явцад тохиолдох энгийн элэгдэл хорогдол.
  • Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радио идэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Даатгуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

joloochiin hariutslaga.png

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн осол аваарын улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үнэлгээний хэмжээнээс давсан хэсэгт үйлчилнэ.

Дэлгэрэнгүй ->

Мэргэжлийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->

Нотариатчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->

Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->