ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН ЭРҮҮЛ МЭНД ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Аяллын даатгал нь таныг гадаадын улс оронд зорчиж байх үед үүсэж болох гэнэтийн эрсдэлээс үүдэн гарах санхүүгийн эрсдэлийг хүндрэлгүй сэтгэл амар аялахад зориулагдсан даатгал юм.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

Бид олон улсын СОС үйлчилгээгээр дамжуулан өөрийн даатгуулагч нараа дэлхийн хаана ч халамжлан, хамгаална. Ачаа тээш, бичиг баримтаа алдах, нислэг саатсан үед гарах зардал болон бусад олон эрсдэлээс учрах зардлуудыг бид таны өмнөөс шийдэх болно.

  1. Гэнэтийн осол
  2. Гэнэтийн өвчлөл
  3. "Ковид 19"-ийн өвчлөл /Сонгосон багцаас хамааран/

ТУС ДААТГАЛААР ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

Гадаад улсруу зорчиж буй иргэн

гадаад зорчигч 1.jpg

Нэмэлт хамгаалалт

1.

Олон улсын СОС байгууллагын үйлчилгээ

2.

Хамгийн ойр эмнэлэгт түргэн шуурхай хүргэх

3.

Нутаг оронд нь яаралтай хүргэх болон зөөн тээвэрлэх

4.

Даатгуулагчтай хамт яваа хүүхдийг нутаг буцаах

5.

Зам тээврийн ослын үед төлөх хууль, өмгөөллийн зардал

6.

Батлан даалтын урьдчилгаа төлөх

7.

Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал

8.

Нислэг саатсан үед зайлшгүй гарах зардал

9.

Гадаад пасспорт, жолооны үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал

10.

Даатгуулагчийн эх орондоо яаралтай буцах замын зардал

11.

Шүдний зайлшгүй эмчилгээний зардал

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын гэрээ;
  2. Даатгуулагчийн өргөдөл буюу нөхөн төлбөрийн нэхэмжлэл;
  3. Эмнэлгийн байгууллагын онош, магадалгаа дүгнэлт, өвчтөний амбулаторийн карт;
  4. Ковид-19-ийн шинжилгээ хийлгэсэн эмнэлгийн баримт;
  5. Зайлшгүй эмчилгээ оношлогоо, тээвэрлэлттэй холбоотой гарсан зардлын төлбөрийн баримтууд;
  6. Нэмэлт хамгаалалтын зардлуудыг шийдвэрлэхэд дараах материалыг үндэслэнэ. Үүнд:
  • Тээврийн байгууллагаас нислэг саатсан тухай бичиг баримт болон унаа, зочид буудал, хоолны зардлын баримт;
  • Тээврийн байгууллагаас ачаа тээш саатсан тухай бичиг баримт;
  • Хууль, шүүхийн байгууллагын хариуцлага алдсан тухай холбогдох байгууллагуудаас бүрдүүлсэн бичиг баримт;
  • Гадаад паспорт, жолооны үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээхэд гаргасан зардлын баримт;
  • Холбогдох хохирол, зардлыг тодорхойлох цагдаагийн байгууллагын мэдүүлэг, тодорхойлолт;
  • Даатгуулагчийн гэр бүлийн гишүүн нас барсны улмаас даатгуулагч эх орондоо яаралтай буцсан тохиолдолд тухайн нас барсан гишүүний нас барсан гэрчилгээ, нисэх онгоцны энгийн ангилал (экономи)-ын суудлын нэг талын нислэгийн тасалбар худалдан авсан баримт.

  • Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн нэхэмжлэл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 15 (арван тав) хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  • Даатгагч нөхөн төлбөртэй холбоотой нэмэлт баримт бичиг, тодруулга шаардлагатай тохиолдолд дээрх хугацааг сунгаж болно.
  • Даатгуулагч нь гадаад улсад аялж байх хугацаанд гэнэтийн өвчлөлд нэрвэгдэх, гэнэтийн осолд орсны улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийлгэх, эмчийн зааврын дагуу хэрэглэсэн эм тарианы зайлшгүй зардлуудыг даатгуулагчийн сонгосон багцад заасан хязгаар хүртэлх дүнгээр нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ даатгалын тохиолдол бүрт 50 (тавь) ам.доллар байна.
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээт баталгаанд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх тохиолдолд тусгай эрх бүхий байгууллага мэргэжилтэнд хандаж дүгнэлт гаргуулах, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд гэрээт баталгаанд заасан нөхөн төлбөр олгох хугацаа үйлчлэхгүй.
  • Даатгалын хугацаанд олгогдох нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын гэрээний үнэлгээ, нөхөн төлбөрийн хязгаараас хэтрэхгүй байна.
  • Шүдний зайлшгүй эмчилгээний зардал: Даатгуулагч эрүүл шүдээ гадны хүчин зүйлийн нөлөөллөөр гэмтээсний улмаас яаралтай эмчлүүлэх болсон тохиолдолд даатгуулагчийн сонгосон багцад заасан хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно. Энэхүү хамгаалалт нь гэмтсэн шүдний өвчин намдаах, халдварыг эмчлэх болон шүд авахуулах зэрэг эмчилгээгээр хязгаарлагдана.
  • Даатгуулагчийн эх орондоо яаралтай буцах замын зардал: Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдээс нас барсан тохиолдолд Даатгуулагч аяллаа яаралтай зогсоон улмаар өөрийн тээврийн хэрэгслээр эсвэл ирсэн маршрутын дагуу буцах боломжгүй болсон тохиолдолд нутаг орондоо буцах аяллын зардлыг даатгуулагчийн багцад заасан хэмжээгээр Даатгагч төлнө.

Нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл

  • “Ковид-19”-ийн халдвар, түүнтэй холбоотой бүхий л зардлууд (Даатгуулагч “Ковид-19”-ийн хамгаалалт авсан тохиолдолд энэхүү заалт үйлчлэхгүй);
  • Эрүүл мэндийн ноцтой нөхцөл үүссэнээс бусад тохиолдолд Олон улсын СОС байгууллагад мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр даатгуулагчийн авсан үйлчилгээ;
  • Даатгалын гэрээ байгуулах болон хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үүссэн байсан эрүүл мэндийн байдалтай холбоотой аливаа зардлууд;
  • Нөхөн сэргээх буюу архи, тамхи, мансууруулах болон бусад сэтгэцэд нөлөөлдөг бодисоос гаргах эмчилгээ;
  • Протез, хиймэл эрхтэн, ортопед буюу хиймэл үе мөч, остесентиз буюу нэмэлт бэхэлгээний материал болон харааны шил хийлгэх тохиолдол;
  • Гоо сайхны хагалгаа, үйлчилгээ;
  • Хагарч гэмтэж болзошгүй эмзэг ачаа тээшийг зориулалтын бус сав баглаанд хийж зохих тэмдэг, тэмдэглэгээг наагаагүйн улмаас ачаа тээш эвдэрч хэмхэрсэн тохиолдол;
  • Ердийн өвчлөл болон архаг хууч өвчин, бэртэж байсан гэмтэл нь сэдэрсэн тохиолдол;
  • Даатгуулагч мөрийтэй болон бооцоотой тоглоомд оролцох, зайлшгүй бие хамгаалахаас бусад үед хийсэн зодооноос үүссэн хохирол;
  • Үргэлжилсэн 90 хоногоос дээш хугацаанд гадаад оронд байсан иргэний аливаа нэхэмжлэл;
  • Ажил хийж байх тохиолдолд ажлын байран дээрх осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөл;
  • Даатгуулагч аливаа улсын цэрэг эсвэл цагдаагийн хүчинд идэвхтэйгээр зүтгэдэг, албан ёсоор зарлагдсан эсэхээс үл хамааран аливаа дайн, түрэмгийлэл, гадаад улсын дайсны үйл ажиллагаа, довтлолт, иргэний дайн, бослого, хувьсгал зэрэг олон нийтийг хамарсан үймээн самуунд оролцсон бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй тохиолдлууд;
  • Гадаад оронд байнга оршин суугч болон гадаадад 90 (ер) хоногоос дээш хугацаанд сурч, ажиллаж буй Монголын иргэн;
  • Нийгмийн үймээн самуун, бослого болон террорист үйл ажиллагаанаас үүдэлтэй хохирол;
  • Амиа хорлох, мөн амиа хорлохоор завдсанаас биед учирсан гэмтэл, хожим үүссэн нөлөөнүүд;
  • Эмнэлгийн туслалцаа, эмчилгээ авах зорилготойгоор гадаад оронд зорчсон;
  • Экстрим төрлийн дараах спортын үйл ажиллагаанд оролцох. Үүнд: бүх төрлийн завь, ууланд авирах, агуй, хаданд авирах, бүх төрлийн шүхрээр буух, бокс, бөх барилдах, 25 метрээс гүн усанд шумбах, хүндийг өргөх, өвлийн аливаа спорт, дайны урлагаар хичээллэх, регби, Америк болон Австрали хөл бөмбөг, морин болон дугуйн уралдаан, бүх төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан уралдаан тэмцээнд оролцох;
  • Бүх төрлийн мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох;
  • Аливаа уурхайд ажиллах болон 3 метрээс өндөрт аливаа ажиллах;
  • Рашаан, сувилал зэрэг аливаа нөхөн сэргээх эмчилгээний зардал;
  • Даатгуулагчийн “Ковид-19” өвчний шинжилгээ сөрөг гарсан хэдий ч тухайн бүс нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тусгаарлагдах аливаа зардал.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

giingoo.png

ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН "ГИЙНГОО" ДААТГАЛ

Уралдаанч хүүхдийн "ГИЙНГОО" даатгал нь даатгуулагч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон даатгалын хугацаанд гэнэтийн осолд өртсөний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгох даатгалын бүтээгдэхүүн …

Дэлгэрэнгүй ->
indigo (2).png

ИНДИГО ХҮҮХДИЙН ДААТГАЛ

Индиго даатгал нь хүүхдэд гэнэтийн осол, гэмтэлд тохиолдоход оношлогоо, эмчилгээний зардалд 10 хүртэлх сая төгрөгийн бодит хамгаалалт үзүүлэх хамгийн бага хураамжтай, хамгийн өндөр хамгаалалт бүхий хүүхдийн даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
genetiin osol.png

"БАДМААРАГ" ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Гэнэтийн санамсаргүй ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гарах санхүүгийн эрсдэлийг нөхөн төлөх зорилготой даатгалын үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй ->
joloochiin genetiin osol.png

ЗОРЧИГЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Монгол улсын нутаг дэвсгэрт бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчин явагч иргэдэд учирч болох эрсдэлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->