Нөхөн төлбөрийн нөхцөл
- Нөхөн төлбөр олгох тухай өргөдөл;
- Даатгалын гэрээ;
- Эмнэлгийн магадлагаа, амбулаторийн карт, рентген зураг;
- Эмчилгээ, үйлчилгээ зардлын баримт, нэхэмжлэл;
Шаардлагатай тохиолдолд:
- Замын цагдаа, гал түймэр, шүүх прокурор, мөрдөн байцаах болон шүүх эмнэлгийн байгууллагаас авсан ослын акт, дүгнэлт;
- Бусад баримт бичиг.
- Даатгагдагч яаралтай эмнэлэгийн тусламж авахаар зорчих зардалд жилд 1 удаа 1,500,000₮ хүртэл нөхөн төлбөр төлнө. / гадаадад яаралтай эмчилгээ хийлгэхээр явах тээврийн зардал багтана./
- Эмчилгээний зардал нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт үзүүлсэн эмчилгээний зардал багтана.
- Даатгагдагчийн эмнэлэгт хэвтэх ор хоногийн төлбөрт 70,000₮ хүртэлх, 1 удаагийн тохиолдлоор 21 хүртэл хоног, жилд ихдээ 60 хоногийн 4,200,000₮ төлнө.
- Нэмэлт эмчилгээний зардалд хоногт 30,000₮ хүртэлх, 1 удаагийн тохиолдлоор 21 хүртэл хоног, жилд ихдээ 60 хоногийн 1,800,000₮ төлнө..
- Даатгагдагчид сахиур шаардлагатай үед сахиурын зардалд хоногт 25,000₮ хүртэлх, 1 удаагийн тохиолдлоор 10 хүртэл хоног, жилд ихдээ 30 хоногийн 750,000₮ төлнө.
- Даатгагдагч гэрээр болон амбулатороор эмчлүүлэх зардалд хоногт 20,000₮ хүртэлх, 1 удаагийн тохиолдлоор 30 хүртэл хоног, жилд ихдээ 90 хоногийн 1,800,000₮ төлнө
- Хагалгаа, мэс зэслийн зардалд 10,000,000₮ хүртэл төлнө.
- MRI, CT&PET, SCANS-ийн үзлэгт орох зардалд 1 удаагийн тохиолдлоор 500’000₮ хүртэл, жилд нийт 1,500,000₮ төлнө.
- Хөдөлмөрийн чадвар бүрэн алдах, эсвэл нас барах тохиолдолд 10,000,000₮ нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагчийн бүрдүүлсэн баримтыг үндэслэн даатгалын үнэлгээний хязгаарт багтаан нөхөн олгоно.
- Нөхөн төлбөрийг Нийгмийн даатгалын хөнгөлөлт, төлбөртэй давхцуулан олгохгүй.
- Нийгмийн даатгалын Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөр, хөнгөлөлтөөс давсан хэсэгт үйлчилнэ.
- Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан олон нийтийг хамарсан байгалийн гамшгийн үеийн хохирол /гамшгийн шинжтэй/;
- Авто, морин, тулааны спортоор хичээллэх үеийн хохирол;
- Гэрийн хоолонд хордох;
- Эмчийн заавар, бичиггүйгээр эм, бэлдмэл хэрэглэснээс үүссэн хохирол;
- Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үед үүссэн хохирол;
- Дайн байлдаан, терроризмын шинж чанартай олон нийтийг хамарсан хадлагаас үүсэх хохирол;
- Ердийн болон архаг хууч өвчин;
- Нөхөн сэргээх сувилалын зардал;
- Сэтгэцийн эмгэгээс үүдэлтэй осол гэмтэл;
- Сонсголын аппарат, нүдний шил гэх мэт нэмэлт хэрэглэгдэхүүн хамаарахгүй, харин тухайн эмчилгээний туршид шаардагдах портез, чиг барих боолт, хэрэгсэл зэрэг орно;
- Амиа хорлолт, сураггүй алга болсон.