Даатгалын хамгаалалт
- Улсын болон орон нутгийн шинж чанартай морины уралдаан, түүний бэлтгэл, сунгаан, хурдан морь сойх, тарлах үеийн гэнэтийн осол;
- Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн эрсдэлийн улмаас гэнэтийн осолд өртөх;
- Юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, хальтрах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хоолны хордлого, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжинд өртөх зэрэг ахуйн эрсдэл;
- Мал маллагаа, амьтдын нөлөөллийн улмаас мал, амьтнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах зэргээр гэнэтийн осолд өртөх;
- Автомашин, мотоцикл, унадаг дугуй, механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэрэг техниктэй харьцах, ашиглах үед гэнэтийн осолд өртөх;
- Зам тээврийн ослын улмаас гэнэтийн осолд өртөх.