ЗОРЧИГЧИЙН ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Монгол улсын нутаг дэвсгэрт бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчин явагч иргэдэд учирч болох эрсдэлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүн юм.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

Та монгол улсын хаана ч хот хооронд болон аймаг сум руу нийтийн тээврийн хэрэгслийн аль ч төрлөөр зорчин явж буй тохиолдолд таныг

  1. Зам тээврийн осол буюу нийтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл;
  2. Байгалийн эрсдэл учирсан тохиолдолд таны амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд үүсэх санхүүгийн хүндрэлээс хамгаалах даатгалын бүтээгдэхүүн юм.
Зорчин явагч.jpg

Даатгалын үнэлгээ, хураамж

Сонголт 1: 5.000.000 төгрөг

Сонголт 2: 10.000.000 тоөгрөг

Даатгалын үнэлгээний сонголтоос хамааран 100-1,500 төгрөг байна

Нөхөн төлбөрийн нөхцөл

  1. Зорчигч нь даатгалын тохиолдолын улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож түүний өв залгамжлагчид олгоно.
  2. Зорчигч даатгалын тохиолдлын улмаас түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан бол эмчилгээний зардлын баримтыг үндэслэн даатгалын үнэлгээний 50% хүртэлхи хувиар нөхөн төлбөр олгоно.
  3. Зорчигч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд дараах хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно. Үүнд:
  • Хөдөлмөрийн чадвараа 50 хүртэлх хувиар алдсан тохиолдолд - даатгалын үнэлгээний 50%-иар;
  • Хөдөлмөрийн чадвараа 60 хүртэлх хувиар алдсан тохиолдолд - даатгалын үнэлгээний 60%-иар;
  • Хөдөлмөрийн чадвараа 70 хүртэлх хувиар алдсан тохиолдолд - даатгалын үнэлгээний 70%-иар;
  • Хөдөлмөрийн чадвараа 80 хүртэлх хувиар алдсан тохиолдолд - даатгалын үнэлгээний 80%-иар;
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах – даатгалын үнэлгээний 100%-иар;

4. Байгалийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замд яваа тээврийн хэрэгсэл, зорчигчдыг түр хугацаагаар суурин газарт саатуулахад гарсан байр,
хоолны төлбөр болон нэмэгдэл тээврийн хэрэгсэл дайчлан ашигласан зардлыг санхүүгийн хүчин төгөлдөр баримтыг үндэслэн 100%-иар олгоно.

5. Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгоно. Үүнд:

  • Даатгуулагчийн нөхөн төлбөр олгохыг хүссэн албан тоот;
  • Зорчигчийн даатгалын хураамж төлснийг батлах баримт, зорчих тасалбар;
  • Зорчигчийн бэртэл гэмтлийн шалтгааныг тогтоосон эмнэлгийн магадлагаа , холбогдох эрх бүхий байгууллагаас гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
  • Зорчигч даатгалын тохиолдлын улмаас нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагчийг нотлох баримт бичиг;
  • Шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг.
  • ХЧТА үед оношилгоо эмчилгээний зардлын баримтийн эх хувь.

6. Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх хугацаа:

  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор;
  • Хөдөлмөрийн чадвар бүрэн буюу хэсэгчлэн алдсан тохиолдолд хуанлийн 30 хоногийн дотор
  • Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд хуанлийн 90 хоногийн дотор. Даатгуулагч болон зорчигч хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа даатгагчид нотлох үүрэгтэй;

7. Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн
төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан
зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. /Жич: Даатгуулагч компанийн мэргэшсэн жолоочийг буруутай этгээд гэж үзэхгүй./

8. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд
Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.

9. Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан
тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжлэнэ.

10. Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр
нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын
компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
  • Зорчигч түр зогсолт хийн амрах, хооллох, хоноглох зэргээс бусад зорилгоор өөрийн хүслээр тээврийн хэрэгслээс холдон явж байхдаа гэнэтийн осолд өртөх;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Тээвэрлэгч нь тээврийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаар нийтлэг мөрдөх дүрэм, журам, норм, нормативыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Мэргэшсэн бус жолооч тээврийн хэрэгслийг жолоодсон, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд жолоогоо дур мэдэн шилжүүлснээс үүдэн гарсан хохирол;
  • Тээврийн хэрэгсэл тогтоосон чиглэл зөрчсөн нь /замын бартаа саад гарснаас бусад шалтгаанаар/ тогтоогдсон;
  • Зорчигч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
  • Зорчих тасалбаргүй буюу даатгалын хураамж төлөөгүй зорчигч болох нь нотлогдсон;
  • Зорчигч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэнээс үүдэн гарах хохирол;
  • Санаатайгаар өөрийн бие эрхтэнд учруулсан гэмтэл эсвэл амиа хорлох оролдлогын шууд болон шууд бус үр дагаврыг арилгах эмчилгээ;
  • Зорчигчийн гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулахаас өмнөх өвчлөл буюу архаг хууч өвчлөлтэй холбоотой эмчилгээний зардал
  • Даатгалын тохиолдол болсноос хойш 6 сараас дээш хугацаа өнгөрсний дараа гарсан эмчилгээний зардлыг нөхөн төлөхгүй;
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

giingoo.png

ХУРДАН МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН "ГИЙНГОО" ДААТГАЛ

Уралдаанч хүүхдийн "ГИЙНГОО" даатгал нь даатгуулагч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон даатгалын хугацаанд гэнэтийн осолд өртсөний улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгох даатгалын бүтээгдэхүүн …

Дэлгэрэнгүй ->
indigo (2).png

ИНДИГО ХҮҮХДИЙН ДААТГАЛ

Индиго даатгал нь хүүхдэд гэнэтийн осол, гэмтэлд тохиолдоход оношлогоо, эмчилгээний зардалд 10 хүртэлх сая төгрөгийн бодит хамгаалалт үзүүлэх хамгийн бага хураамжтай, хамгийн өндөр хамгаалалт бүхий хүүхдийн даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
gadaadad zorchigchiin eruul mend.png

ГАДААДАД ЗОРЧИГЧДЫН ЭРҮҮЛ МЭНД ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Аяллын даатгал нь таныг гадаадын улс оронд зорчиж байх үед үүсэж болох гэнэтийн эрсдэлээс үүдэн гарах санхүүгийн эрсдэлийг хүндрэлгүй сэтгэл амар аялахад зориулагдсан даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
genetiin osol.png

"БАДМААРАГ" ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Гэнэтийн санамсаргүй ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гарах санхүүгийн эрсдэлийг нөхөн төлөх зорилготой даатгалын үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй ->