Компанийн тухай

Компанийн тухай

“МИГ Даатгал” ХХК нь 1997 оноос ердийн даатгалын хэлбэрээр даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн Үндэсний Тэргүүлэгч даатгалын компани юм. Бид Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан 17 хэлбэрийн 40 гаруй төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орон даяар 27 салбар 270 гаруй даатгалын төлөөлөгчөөр дамжуулан харилцагч, даатгуулагч нартаа хүргэж байна.

Манай компани Санхүүгийн зохицуулах хорооноос улирал бүр гаргадаг даатгалын компаниудын төлбөрийн чадварын үзүүлэлт болон даатгалын хураамжийн орлого, даатгуулагчдад олгосон нөхөн төлбөр, хохирол нөхөлтийн харьцаа, эрсдэл хүлээх нөөцийн сан гэх мэт гол үзүүлэлтүүдээр тэргүүлэгчдийн нэг байж даатгуулагч нарын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлсээр ирсэн билээ. Мөн бид хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн, зах зээлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгал, эрсдэлийн удирдлагын цогц үйлчилгээгээр Монгол Улсын даатгалын салбарт өөрийн хувь нэмэрээ оруулахаас гадна даатгалын салбарын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилт тавин ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

МИГ ДААТГАЛ ХХК НЬ МОНГОЛ УЛСЫН ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛНО.

ЭРХЭМ ЗОРИЛГО

МИГ ДААТГАЛ КОМПАНИ НЬ ХЭРЭГЛЭГЧДИЙН ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН, ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГАД НИЙЦСЭН ДААТГАЛ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ, МЭРГЭШСЭН, ТЭРГҮҮЛЭГЧ, ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БАЙНА.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Компанитай холбоотой бүх этгээдүүд (хувьцаа эзэмшигчид, даатгуулагчид, харилцагчид, ажиллагсад) бидний үйл ажиллагаанаас сэтгэл ханамжийг авах ёстой бөгөөд энэ нь бидний үйл ажиллагааны үндсэн шалгуур юм.
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, нийгэм, хүмүүсийн хооронд тогтсон харилцаа, үйлчилгээний болон мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллана.
  • Даатгалын бизнес нь итгэл дээр суурилсан нэр хүндтэй, төрийн хатуу хяналт, зохицуулалт дор явагддаг, гэрээгээр хүлээсэн үүрэг нь урт хугацаатай байдаг учраас бид бизнесээ тасралтгүй, тогтвортой, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай байлгахыг эрхэмлэнэ.
  • Бид нийгэм, улс төр, эдийн засаг, санхүүгийн мэдээллийг хүлээн авч, мэдлэг болгон боловсруулж, үйл ажиллагаандаа тэргүүн туршлага, дэвшилтэт арга хэрэгслийг нэвтрүүлж, бусад салбарын ололт, дэвшлийг өөриймсүүлнэ.
  • Компани нь санаа сэтгэл, зорилго тэмүүлэл нийлсэн бүлэг хүмүүсийн нэгдэл тул бид хувь хүний хөгжлийг дэмжиж, хамтын, бүтээлч, урам зоригтой, үр дүнтэй, өөриймсөг, найрсаг ажиллагааг эрхэмлэнэ.