Чанарын зорилт

Чанарын бодлого

ISO 9001 олон улсын стандартын шаардлагыг үйл ажиллагааныхаа бодлого болгон хэрэгжүүлж тасралтгүй сайжруулан мөрдөж дараах бүтээгдэхүүн үйлчилгээг хамруулах чиглэлэээр ажилласнаар олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах компани болон хөгжих болно.

  • Сонирхогч талууд болох хувьцаа эзэмшигч, даатгуулагч, харилцагч, ажиллагсадын шаардлагад нийцсэн, сэтгэл ханамжид хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг явуулах болно.
  • Олон улсын энэхүү стандартыг хэрэгжүүлэхдээ холбогдох баримтжуулсан мэдээллийг чанд мөрдөж, үйлчилгээний болон мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллана.
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэх нөөцийн хөгжлийг дэмжиж, хүний нөөцийн бодлого боловсруулан тохиромжтой, үр бүтээлтэй байдлыг тасралтгүй сайжруулан ажиллана.
  • Даатгалын бизнес нь итгэл дээр суурилсан нэр хүндтэй, төрийн зохицуулалт дор явагддаг, гэрээгээр хүлээсэн үүрэг нь урт хугацаатай байдаг учраас бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй, тогтвортой, хариуцлагатай, хяналттай, өрсөлдөх чадвартай байлгахыг эрхэмлэн тасралтгүй сайжруулна.
  • Бид нийгэм, улс төр, эдийн засаг, санхүүгийн гэх мэт гадаад орчны өөрчилөлтийг мэдэрч, мэдлэг болгон боловсруулж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ туршлага, дэвшлийг өөриймсүүлэн тусгаж ажиллана.