“МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших Гавьяат эдийн засагч боллоо

“МИГ” даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Орших Гавьяат эдийн засагч боллоо

medee1

Tулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээлээ.

Тэдгээр алдартнуудын дундаас МИГ Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Жандавын Бат-Оршихыг Монгол улсад арилжааны даатгалын салбарыг хөгжүүлэх, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цол олголоо.