Хүний нөөцийн бодлого

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО

Хүний нөөцийн хөгжлийн бодлогын зорилго нь МИГ Даатгал ХХК-ийн эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөцийг төлөвлөх, бүрдүүлэх, сонгон шалгаруулах, бэлэн байгаа хүний нөөцийг үнэлэх, ирээдүйн хэрэгцээг тодорхойлох, түүнд хүрэхэд учирч болох эрсдэлийг тооцоолж бодлого боловсруулах, гүйцэтгэлд суурилсан бүтээлч байдал, чадварлаг, тогтвор суурьшилтай боловсон хүчин бий болгохын тулд ажиллагсдын авъяас, чадварыг нээн илрүүлэх замаар удирдлагын манлайллыг хангахад оршино. МИГ Даатгал ХХК-ийн стратегийн мөн чанар нь Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталсан Бизнес төлөвлөгөөний зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн, компанийн санхүүгийн үзүүлэлтийг байнгын тогтвортой байлгаж, өсөлтийг хангах, даатгал, нөхөн төлбөрийн үйлчилгээг даатгуулагчдад улам ойртуулах, чанартай шуурхай хүргэх замаар нийгмийн бүх салбарыг хамарсан даатгалын үйлчилгээг хүртээмжтэй болгох үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход оршино.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР /анкет татахаар/