© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хүнд даацын автотээврийн хэрэгслийн даатгал
Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнээс тооцогдоно. Даатгалын хураамж 0.3%-1.3% байна.
Даатгуулах
| Даатгалын эрслэлүүд | Үндсэн Үндсэн |
|---|---|
| Зам тээврийн осол (Онхолдох, хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх, биет зүйл мөргөх, шарваж гулсах, унах); | + |
| Элдэв биет зүйлд цохиулах /хөдөлгөөнд оролцож байх үед/ | + |
| Ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол | + |
| Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөд өртөх | + |
| Байгалийн эрсдэл /Хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл/ | + |
| Тээврийн хэрэгслийн шил, цонхонд учрах эрсдэл | + |
| Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр | + |
| Гадны тэсрэлт дэлбэрэлт | + |
| Граж, зогсоолд байрлуулсан байх үеийн эрсдэл (Дээрээс эд зүйлс унах, мөргүүлэх, шүргүүлэх); | + |
| Байгалийн эрсдэл /Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл/ | + |
| Мал, амьтны учруулсан хохирол | + |
| Элдэв биет зүйлсд цохиулах /бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх/ | + |
| Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас учирсан хохирол | + |
| Хохирол үнэлгээний зардал | нэмэлт эрсдэл |
| Жолоочийн гэнэтийн ослын хамгаалалт | 5 000 000₮ хүртэл |
| Ослын дараа засварын газар хүртэл зөөн тээвэрлэх зардал | Жилд нэг удаа 500 000₮ хүртэл |
| Бүхэлд нь хулгайд алдах | нэмэлт эрсдэл |
1. Даатгалын зүйлд шилний хохирол учирвал нөхөн төлбөрийг шил шинээр солих зардлын хэмжээгээр тооцно.
2. Урсгал сөрсөн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, гүйцэж түрүүлэхийг хориглосон үед гүйцэж түрүүлсэн, зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, түр зогсохыг хориглосон газар зогссон, зам тээврийн ослын талаар замын цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй, мал, амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 50 хувиар олгоно.
3. Тусгай зориулалтын автозамаар зам тээврийн хөдөлгөөнд оролцоогүйгээс үүссэн хохиролд тухайн даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгийн 80 хувиар нөхөн төлбөр олгоно.
4. Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын гэрээнд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
5. Даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг заасан бол тухайн заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрөөс хасч тооцож олгоно.
1. Хүнд даацын авто тээврийн хэрэгслийн хөргөөлтийн шингэн болон бусад шингэний хөлдөлт, тослох болон хөргөөлтийн шингэний дутагдал, дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан эвдрэл, хохирол, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг буруу суурилуулснаас үүссэн хохирол, аливаа цахилгааны эвдрэл, механик эвдрэл, хүнд даацын авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлжит засвар үйлчилгээ, гагнуур зэрэг засварын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан хохирол;
2. Даатгал хийхийн өмнө оршиж байсан дутагдал, согогийн улмаас гарсан эвдрэл гэмтэл нь даатгал хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, фото зургаар баталгаажсан эсвэл Шуурхай Алба, Замын цагдаагийн ослын газарт хийсэн акт дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд;
3. Даатгуулагч тээврийн хэрэгслээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн, жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан нь эрх бүхий байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдсон үед учирсан хохирол;
4. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
5. Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, хүнд даацын авто тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар зорчин хад чулуу мөргөх, гол ус гатлах зэргээс учирсан хохирол;
Бид таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон и-мейлээр холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү