© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

| Даатгалын эрслэлүүд | Үндсэн Үндсэн |
|---|---|
| Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол | + |
| Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол | + |
| Жолооч нь авто тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол | + |
1. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17, энэ гэрээний 10.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
2. Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17 даатгалын гэрээний 10.1- д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг хохирогчид олгоно.
3. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.
4. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад хохирогч бүрт ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.
5. Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
1. Сэтгэл санааны хохирол;
2. Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
3. Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
4. Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол;
Бид таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон и-мейлээр холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү