© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
"Түшиг" эрүүл мэндийн даатгал
Монгол улсад үйлчлэх дотоодын эрүүл мэндийн даатгал бөгөөд албан байгууллага даатгуулах боломжтой.
Даатгуулах
| Даатгалын эрслэлүүд | Стандарт 10 сая | Классик 30 сая | Макс 50 сая |
|---|---|---|---|
| Даатгал үйлчлэх бүс нутгаас гаднах яаралтай тусламжийн хамгаалалт | 3 000 000 төгрөг хүртэл | 5 000 000₮ хүртэл | 10 000 000₮ хүртэл |
| Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага (Тохиолдол бүрт) | 20% | 20% | 10% |
| Ор хоногийн төлбөр | Энгийн өрөө /50 000₮ хүртэл/ | Энгийн өрөө /100 000₮ хүртэл/ | Энгийн өрөө |
| Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхтэй холбогдон гарах зардал | + | + | + |
| Мэс засал мэдээгүйжүүлэлтийн зардал | + | + | + |
| Сахиурын зардал | 1 өдрийн 20 000₮ /10 хоног хүртэл/ | 1 өдрийн 20 000₮/10 хоног хүртэл/ | 1 өдрийн 20 000₮/10 хоног хүртэл/ |
| Ерөнхий болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг /Тоног төхөөрөмж шаардах болон лабораторийн шинжилгээ оношилгооны зардал /Эмчийн жороор олгогдох эм тарианы зардал | 2 000 000₮ хүртэл | 4 000 000₮ хүртэл | 9 000 000₮ хүртэл |
| Зовуурь илэрсэн ч шинжилгээний хариу хэвийн үеийн хамгаалалт | 300 000₮ хүртэл | 500 000₮ хүртэл | 800 000₮ хүртэл |
| Мэс заслын дараах эмчилгээ | 1 000 000₮ хүртэл | 1 000 000₮ хүртэл | 1 000 000₮ хүртэл |
| Физик эмчилгээ, мэргэжлийн болон хэл яриа заслын эмчилгээ | + | + | + |
| Амбулаториор хийгдэх мэс заслууд | + | + | + |
| Ослоос үүдэлтэй оношилгоо, эмчилгээ | + | + | + |
| Протезийн зардал | 1 000 000₮ хүртэл | 2 000 000₮ хүртэл | 3 000 000₮ хүртэл |
| Хавдрын хамгаалалт | 2 000 000₮ хүртэл | 3 000 000₮ хүртэл | 5 000 000₮ хүртэл |
| Урьдчилан сэргийлэх үзлэг | 100 000₮ хүртэл | 120 000₮ хүртэл | 150 000₮ хүртэл |
| Архаг өвчний үзлэг, оношилгоо /Архаг өвчний эмчилгээний зардал/ Архаг өвчний мэс заслын эмчилгээ | 1 500 000₮ хүртэл | 2 200 000₮ хүртэл | 4 000 000₮ хүртэл |
| Архаг өвчний хяналт | 500 000₮ хүртэл | 800 000₮ хүртэл | 1 000 000₮ хүртэл |
| Эмнэлгийн тээвэрлэлт | + | + | + |
| Шүдний ердийн эмчилгээ | 150 000₮ хүртэл | 250 000₮ хүртэл | 350 000₮ хүртэл |
| Хараазүйн хамгаалалт | 100 000₮ хүртэл | 200 000₮ хүртэл | 400 000₮ хүртэл |
| Жирэмслэлт ба төрөлтийн хамгаалалт /10 сарын хүлээлгийн хугацаатай/ | 1 000 000₮ хүртэл | 1 500 000₮ хүртэл | 2 500 000₮ хүртэл |
| Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээ | 3 000 000₮ хүртэл | 5 000 000₮ хүртэл | 10 000 000₮ хүртэл |
1. Даатгалын эрсдэл хэсэгт заасан хязгаарт багтаан гарсан зардлын хэмжээгээр даатгагч нөхөн төлнө.
2. Даатгагч нь даатгагдагчийн эмнэлэг эмчилгээний зардлыг эмнэлэг рүү шууд төлбөр хийх болон нөхөн төлбөр хэлбэрээр дараах байдлаар олгоно. Үүнд: - Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд Монгол улс дахь сүлжээ эмнэлэг (үүд) рүү шууд төлбөр хийх боломжтой; - Амбулаториор эмчлүүлэх болон сүлжээ бус аливаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд даатгагдагчийн эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн баримт материалыг үндэслэн гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгоно. Өөрөөр хэлбэл даатгагдагч зардлаа өөрөө урьдчилж төлөх ба эмчилгээ дууссаны дараа даатгагч гарсан эмчилгээний зардлыг даатгагчид нөхөн төлнө.
3. Эмнэлгийн ор хоногийн зардлыг хамгаалалтын хүснэгтэд заасны дагуу төлнө.
4. Даатгагдагч нь “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-тай гэрээ байгуулсан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн бол “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн тухайн жилийн “Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сан”-гаас төлбөрийг нь хариуцах төлбөрийг заавал хасаж тооцно. Хасуулаагүй тохиолдолд даатгагдагчийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийн дүнгээс дүйцэх төлбөрийг хасаж олгоно.
5. Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний хамгаалалтаар нөхөн төлбөрийг олгохдоо Эрүүл мэндийн яамнаас баталсан даатгалын тохиолдлын үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д үндэслэн эмнэлэг, эмчилгээний зардлыг Даатгуулагчийн сонгосон багцад заасан хэмжээ хүртэл олгоно.
1. Туршилтын батлагдаагүй эмчилгээ, эм тарианы зардал /Үүнд: уламжлалт эмчилгээ, тан зэрэг хамаарна/;
2. Төрөлхийн эмгэг болон үүнээс улбаалсан аливаа эмчилгээний зардал;
3. Жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх, жирэмслэлтийг эмчийн заалтгүйгээр таслан зогсоох, үргүйдлийн шинжилгээ ба эмчилгээ, үр тогтоох чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн эмчилгээ (тэр дундаа цаашдын үр зулбалтаас урьдчилан сэргийлэх эмчилгээ), үр зулбалтын шалтгааныг болон эмнэлгийн аргаар үр тогтоох аргыг судлах, үргүй болгох (эсвэл эсрэг эмчилгээ) ажилбар эсвэл тэдгээр ажилбарын үр дагавар буюу тэдгээртэй холбоотой аливаа эмчилгээ;
4. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн замын халдварт болон бэлгийн замаар халдварласан өвчний эмчилгээ;
5. Эмчилгээний зайлшгүй шаардлагатай бус гоо сайхны мэс ажилбар, өмнө нь хийлгэсэн гоо сайхны мэс ажилбартай холбоотой эсвэл түүнээс улбаатай хийх шаардлагатай болсон аливаа эмчилгээ;
Бид таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон и-мейлээр холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү