© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Гадаад ачаа тээврийн даатгал
Монгол улсаас гадаад орнуудад, гадаад орнуудаас Монгол улсад, Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй /транзит/ болон гадаад орнуудын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэгдэж буй ачаа бараа
Даатгуулах
| Даатгалын эрслэлүүд | A | B | C |
|---|---|---|---|
| Гал түймэр, дэлбэрэлт | + | + | + |
| Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан | хасалт хэсэгт зааснаас бусад | + | + |
| Тээврийн хэрэгсэл хөмрөх, онхолдох, төмөр замаас гарах | + | + | + |
| Тээврийн хэрэгсэл хоорондоо эсвэл үл хөдлөх биет, хөвөгч юмсыг мөргөж цохих, гүүрийн нуралт; | + | + | + |
| Аюул учирсан үед ачааг портоос шилжүүлэх явцад гарах хохирол | + | + | + |
| Хөлөг онгоц усанд живэх, шидэгдэх, хөлөг онгоц болон нисдэг тэрэг сураггүй алга болох; | + | + | + |
| Ачааг хаях / Jettison | нэмэлт эрсдэл | нэмэлт эрсдэл | Ерөнхий дундаж / General Average / |
| Хөлөг онгоц, чингэлэг, галт тэрэг, агуулахад далай, нуур, голын ус нэвтрэн орох | нэмэлт эрсдэл | нэмэлт эрсдэл | Ерөнхий дундаж / General Average / |
| Ачааг ачиж буулгах болон тээврийн хэрэгсэл дээр байх үеийн аливаа осол гэмтэл | нэмэлт эрсдэл | нэмэлт эрсдэл | Ерөнхий дундаж / General Average / |
1. Ачаа бараа түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг даатгагч нөхөн барагдуулсан тохиолдолд тухайн ачаа бараа даатгагчийн мэдэлд шилжинэ.
2. Даатгалд хамаарах аливаа эрсдэлийн улмаас тээвэрлэлтийн ажиллагаа саатаж, энэхүү гэрээнд заасан очих газарт хүрэлгүйгээр замдаа саатвал ачаа барааг буулгах, хадгалах, дахин ачих, тээвэрлэх зэрэгтэй холбогдож гарсан нэмэлт зардлыг /хэрэв эдгээр зардал бодит байдалтай нийцэж байвал/ даатгалын үнэлгээнд багтаан даатгагч нөхөн олгоно.
3. Даатгалын “B” ба “C” нөхцөлийн хувьд: - Ачаа бараанд учирсан хохирлыг гарсан хохирлын хэмжээгээр, бүрэн сүйрсэн бол даатгалын үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлнө.
4. Даатгалын "А” нөхцөл: Бүх төрлийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийн хувьд: - Ачаа бараанд учирсан хохирлыг гарсан хохирлын хэмжээгээр, бүрэн сүйрсэн бол үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлнө. Ачааг тээвэрлэхтэй холбогдон гарсан тээврийн зардлыг даатгалын тохиолдол болсон үед даатгалын баталгаанд заагдсан тээврийн зардалд хохирол гарах үед ачаанд учирсан хохирлын хэмжээнд ногдох тээврийн зардалтай харьцуулж нөхөн төлнө.
1. Даатгуулагч нь учирсан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтооход чухал нөлөө бүхий хүчин зүйлсийг буруу мэдээлэх, нуун дарагдуулсан бол;
2. Гэрээнд заасан гол өөрчлөлтүүдийн талаар даатгагчид цаг тухайд нь мэдэгдээгүй бол;
3. Хүндэтгэн үзэх шалтгаан үгүйгээр гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчсөнөөс гарсан хохирол;
4. Барааны ердийн элэгдэл хорогдол, ууршилт, зэврэлт, эсэлдэлт, жин алдалт зэрэг гадны нөлөөгүй өөрчлөлтүүд;
5. Шаардлага хангаагүй сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн), баглаа, боодол бэхэлгээний улмаас гарсан хохирлууд;
Бид таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон и-мейлээр холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү