© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
"Бадмаараг" гэнэтийн ослын даатгал
Гэнэтийн санамсаргүй ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гарах санхүүгийн эрсдэлийг нөхөн төлөх зорилготой даатгалын үйлчилгээ юм.
Даатгуулах
| Даатгалын эрслэлүүд | |
|---|---|
| Байгалийн бүх төрлийн эрсдэлүүд | + |
| Үйлдвэрлэл-техникийн холбогдолтой эрсдэлүүд | + |
| Ахуйн холбогдолтой эрсдэлүүд | + |
| Мал, амьтдын нөлөөллөөр үүсэх эрсдэлүүд | + |
| Гуравдагч этгээдээс үүдэлтэй эрсдэлүүд | + |
| Ил уурхайн нуралт, цөмрөлт, гулсалт зэрэг эрсдэлүүд | + |
| Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд | + |
1. Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь олгоно.
2. Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол алдсан хоног тутамд даатгалын үнэлгээний 0,35 хувиар бодож, дээд тал нь 90 хоногийн хугацаагаар тооцон нөхөн төлбөр олгоно.
3. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг холбогдох эрх бүхий эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тогтоож нөхөн төлбөрийг тэрхүү тогтоосон хэмжээтэй хувь тэнцүүлэн олгоно.
4. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эм тарианы зардалд зориулан даатгалын үнэлгээнээс 3.0-аас 5.0 хувиар бодож тохиолдол тутамд нөхөн төлбөр олгоно.
5. Даатгуулагч нас барсан буюу хүндээр гэмтсэн тохиолдолд яаралтай шилжүүлэн тээвэрлэхэд олгох нөхөн төлбөрийг тээвэрлэлтийн зардлын хэмжээгээр тооцож олгоно.
1. Даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн;
2. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
3. Даатгуулагч нь ан хийх, аюултай спортоор хичээллэх үедээ авсан бэртэл гэмтэл, мөн мэргэжлийн спортын уралдаан тэмцээн, дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын спорт болон шүхрийн спортод оролцсоны улмаас үүссэн осол гэмтэл;
4. Дараах зүйлсийн боловсруулалт болон/эсвэл үйлдвэрлэлт болон/эсвэл агуулах болон/эсвэл тээвэрлэлт болон/эсвэл аливаа үйл ажиллагаа/ажиглалтаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид: - Сальют, пуужин, хонгио, сум, дарь, нитроглицерин эсвэл аливаа бүсад тэсрэх бодис, - Шахаж савалсан хий болон/эсвэл агаар, - Бутан, метан, пропан болон бусад шингэн хий, - Целлулоид болон/эсвэл пироксилин, - Тэсрэх, хорт, хөнөөлт болон/эсвэл өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис;
5. Даатгуулагч нь гуравдагч этгээдийн ятгалгаар болон өөрөө санаатайгаар амиа хорлосон эсвэл амиа хорлохыг завдсан;
Бид таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон и-мейлээр холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү